Булган аймгийн Могод сумын харьяат Улсын начин Э.Энхбат энэ сарын 25-нд таалал төгссөн. Талийгаачийг өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 31-ны өглөө 05:40 цагт Спортын төв ордноос сүүлчийн замд нь үдлээ.
Э.Энхбат агсны хувьд 2009 оны Үндэсний их баяр наадамд тав даван шөвгөрч “Улсын начин” цол хүртсэн бөгөөд үүнээс хойш 2012, 2013, 2019 оны баяр наадамд гурван удаа шөвгөрч цолоо батлаж байв.
Тэрбээр өөрийн найз Олимпын аварга Н.Түвшинбаярт зодуулан хүнд гэмтэл авч, найман сарын турш ухаангүй байж байсны эцэст таалал төгссөн юм.
Талийгаачийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.