Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Эрдэнэ: Иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний тухай хууль өргөн барьж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 26 секунд

Өнөөдөр Ардчилсан намаас “Иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний тухай хууль"-ийн төслийн танилцуулга, үзэл баримтлалыг УИХ дахь Ардчилсан намын бүлэгт хүлээлгэн өглөө.

Энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэ "Улс орон даяар олон чухал асуудлууд үүсэж байна. Хэвлэлийн хурлаар онцолж ярих хоёр гол асуудал байна. 2021 он хүний эрх ноцтой зөрчигдсөн он боллоо. Хүний эрхийн суурь зарчим бол үг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх байдаг. Харамсалтай эрх барьж байгаа нам энэ асуудал дээр маш муу ажиллаж ирсэн. Ардчилсан Монгол Улсын хувьд хүний эрхтэй холбоотой олон алдаа завхралууд гарсан. Төрийн эрх барьж байгаа намын удирдлагууд бодит амьдрал дээр хүний эрхийн асуудлаар дорвитой алхам хийхгүй байна. Иргэний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарласан үйл явдал болж байна. Тийм учраас АН иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ дахь АН-ын бүлгийн гишүүддээ шилжүүлж өгч байна. Энэ хуулийн төсөл нь олон улсад жишиг болсон хууль байгаа юм" гэв.

Л.Оюун-Эрдэнэ: “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлснээр экспортлох бүтээгдэхүүний хэмжээ хоёр дахин өснө
Л.Оюун-Эрдэнэ: “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлснээр экспортлох бүтээгдэхүүний хэмжээ хоёр дахин өснө
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга