Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чуулган: Ирэх долоо хоногт ковидын хуулийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 6 секунд

Ирэх долоо хоногийн УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг хүргэж байна.

· “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.12.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2021.05.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” болон “Цалин, нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний цалин хөлс, нэмэгдлийн тухай/

· Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг томилох тухай асуудал

· Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.11.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.12.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын 4 гишүүн 2021.03.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Бусад

Натур худалдааны төвөөс Нарны замыг холбосон туслах замыг хаажээ
Натур худалдааны төвөөс Нарны замыг холбосон туслах замыг хаажээ
 
Зорчигч бүртэй хэрэлдэж “Та нараас болж стресстээд байна“ гэж уурласан жолоочийг 25 мянган төгрөгөөр торгожээ
Зорчигч бүртэй хэрэлдэж “Та нараас болж стресстээд байна“ гэж уурласан жолоочийг 25 мянган төгрөгөөр торгожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.