Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Оны шилдэг өмгөөллийн нөхөрлөлөөр “ТӨВ КОНСАЛТИНГ“ ХХН тодорлоо

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 38 секунд

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг оны шилдэг хуульчдыг шалгаруулдаг "Фемида-2021" арга хэмжээ боллоо. Энэ удаагийн оны шилдэг өмгөөллийн нөхөрлөлөөр "Төв консалтинг" ХХН тодорчээ.

"Фемида-2021" арга хэмжээ нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хууль дээдлэх, шударга ёсыг бэхжүүлэх, хуульчийн мэргэжлийн үүрэг, ёс зүй, нэр хүндийг өндөрт өргөх чиглэлээр бусдадаа үлгэр дуурайлал болон манлайлж, 2021 оны ажлын үзүүлэлтээр тэргүүлсэн шилдэг хуульчдыг тодруулдаг юм.

Сануулахад, Өмгөөллийн “Төв Консалтинг” ХХН хууль зүйн фирм нь 2016 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд хууль зүйн бүхий л салбарт онол, хэрэглээний өндөр түвшинд бэлтгэгдсэн, арвин туршлагатай, мэргэшсэн өмгөөлөгч, хуульчдаас бүрдэн үйл ажиллагаа явуулдаг ХХН юм. Тус хууль зүйн фирм нь байгуулагдсан цагаасаа хойш дотоод, гадаадын томоохон байгууллага, компани, иргэдэд хууль зүйн туслалцаа амжилттай үзүүлж, үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулийн хүрээнд бүрэн хамгаалахын төлөө үнэнч шударга ажилладаг.

Мөн үйл ажиллагаандаа нийгмийн сайн сайхны төлөө байх, итгэл хүлээсэн байх, мэдлэгт суурилсан, мэргэшсэн байх, үнэнч шударга байх, санаачилагатай байх, багийн сэтгэлгээг төлөвшүүлсэн байх, ёс зүйтэй байх зарчмыг баримтлан ажилладаг хууль зүйн фирм юм.

Улсын начин Э.Энхбат агсны дурсгалыг хүндэтгэж зул өргөнө
Улсын начин Э.Энхбат агсны дурсгалыг хүндэтгэж зул өргөнө
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.