Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шаардлага хангасан иргэн, аж ахуйн нэгжүүд  зөвхөн татварын албанд бүртгүүлэн үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжтой

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 21 секунд

Нийслэлийн Засаг даргын А/987 дугаар захирамжийн дагуу нийслэлд 74 төрлийн үйлдвэр, үйлчилгээний байгууллагууд үйлчилгээ явуулахад зөвшөөрөл авах шаардлагагүй болсон. Иргэдийн зүгээс тус зохицуулалттай холбоотойгоор ойлголтын зөрүү гарч байгаа тул НЗД-ын захирамжийг хэрэгжүүлэх комиссоос мэдээлэл өглөө.

"Үйл ажиллагаагаа явуулах шаардлага хангасан иргэн, аж ахуйн нэгжүүд ямар нэг зөвшөөрөл шаардлаггүй зөвхөн татварын албанд бүртгүүлэн үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжтой. Эдгээр иргэд, ААН-үүд цахимаар хүсэлт илгээн 5 хоногийн дотор шийдвэрлүүлэх боломжтой юм . Мөн архи , тамхи нь хуулиар зохицуулагддаг учир худалдах иргэд заавал зөвшөөрөл авна . Тодруулбал караокены үйл ажиллагаа эрхлэх хүсэлтэй нэгжүүд дүүрэгт очих шаардлагагүй . Цахимаар бүртгүүлэхэд хангалттай . Гэхдээ камерын зохицуулалт хуультай тул зөвшөөрөл авах шаардлагатай бөгөөд эдгээр зөвшөөрлийг илүү хялбар олгодог болгохоор ажиллаж байна. Мөн согтууруулах ундаагаар үйлчлэхтэй холбоотой зөвшөөрлийг авах ёстой гэж хуульд заасан ч хэрхэн олгохыг заагаагүй тул хялбаршуулах боломжтой " гэлээ.

Д.Ганбат: Би ковидын яам байгуулъя гэж хэлж байсан
Д.Ганбат: Би ковидын яам байгуулъя гэж хэлж байсан
 
Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, уур амьсгалын зорилтыг дээшлүүлэхэд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, уур амьсгалын зорилтыг дээшлүүлэхэд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.