Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Түвшинбаярт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг маргааш болно

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 46 секунд

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Н.Түвшинбаярт холбогдох хэргийг хянан, энэ оны арванхоёрдугаар сарын 1-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэхээр шийдвэрлээд буй.

Хохирогчийн өмгөөлөгч болон ар гэрийнх нь хүсэлтээр яллагдагчийг өчигдөр тодорхойгүй хугацаагаар цагдан хориод байгаа юм.

Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх эсэхийг шийдвэрлэх урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан энэ сарын 23-нд буюу маргааш Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 14.00 цагт болно.

Сураггүй болсон эмэгтэйн цогцсыг Идэр голоос гаргажээ
Сураггүй болсон эмэгтэйн цогцсыг Идэр голоос гаргажээ
 
Т.Доржханд: Тогтвортой ЗГ-тай байж гадаадын хөрөнгө оруулалт татаж бизнесүүдээ дэмжихгүй бол Монгол Улс хөгжихгүй
Т.Доржханд: Тогтвортой ЗГ-тай байж гадаадын хөрөнгө оруулалт татаж бизнесүүдээ дэмжихгүй бол Монгол Улс хөгжихгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.