Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: Монгол Улсад Омикрон хувилбар илрээгүйг албан ёсоор мэдэгдэж байна

Ангилал
COVID-19
Огноо
Унших
0 минут 46 секунд

Гадаадаас ирсэн хоёр иргэнээс "Омикрон" хувилбар илэрсэн гэх мэдээлэл цацагдсан. Тэгвэл уг асуудалд ЭМЯ-наас албан ёсоор тайлбар өглөө. Ингэхдээ "Монгол Улсад "Омикрон" хувилбар бүртгэгдээгүй байна. Монгол Улсад гаднаас ирж байгаа бүх иргэдээс онгоцны буудалд түргэвчилсэн ба ПГУ тест авч оруулж байгаа бөгөөд эерэг гарвал тусгаарлаж байна.

Мөн гаднаас ирсэн бүх иргэдээс 4 дэх хоногт шинжилгээ авч байгаа бөгөөд эерэг бүх тохиолдолд генийн дараалал тогтоох шинжилгээ хийж байгаа. Одоогоор Омикрон хувилбар илрээгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна" хэмээжээ.

Өмнөд Суданаас ирсэн энхийг сахиулагчдын 120 албан хаагчаас халдвар илэрчээ
Өмнөд Суданаас ирсэн энхийг сахиулагчдын 120 албан хаагчаас халдвар илэрчээ
 
Д.Үүрийнтуяа: Нийтээр тэмдэглэх баярын өдрийг хуульчлахдаа иргэдийн саналыг заавал тусгадаг байх ёстой
Д.Үүрийнтуяа: Нийтээр тэмдэглэх баярын өдрийг хуульчлахдаа иргэдийн саналыг заавал тусгадаг байх ёстой
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.