“Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх зарим асуудлын бэлтгэл хангах журам”-ын дагуу “Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчийн материал хүлээн авах тухай” зарыг 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдөр цахим хуудаст байршуулж, 2021 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн ажлын цаг дуустал нэр дэвшүүлэх иргэдийн хүсэлтийг нээлттэй хүлээн авав.
Дээрх хугацаанд хоёр иргэн Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрээ дэвшүүлж, санал хураалтад оролцохоор материалаа ирүүлжээ. Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэхээр ирүүлсэн иргэдийн мэдээллийг “Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх зарим асуудлын бэлтгэл хангах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсэгт заасны дагуу олон нийтэд нээлттэй мэдээлж байна.
Нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчдийн жагсаалт:
-
Энхээгийн Батбаяр
-Төгссөн сургууль: МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. ОХУ-ын Кубаны Улсын Их сургуульд Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.
-Ажилласан байдал: “Түшээ” дээд сургуулийн Эрх зүйн тэнхимд багш, тэнхимийн эрхлэгч, Улсын Их Хурлын Тамгын газарт гишүүний зөвлөх, ШШГЕГ-ын Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, “Чингисийн хууль” ХХН-ийн гишүүн, өмгөөлөгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, дарга
-
Володягийн Оюумаа
-Төгссөн сургууль: МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч, МУИС-ийн Гадаад харилцааны дээд сургуулийг англи хэлний орчуулагч, Удирдлагын академийг төрийн албаны менежер, МУИС-ийн Бизнесийн сургуулийг нягтлан бодох бүртгэл мэргэжлээр тус тус төгссөн. МУИС-д Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.
-Ажилласан байдал: МУИС-ийн Хууль зүйн сургуульд Олон улсын эрх зүйн тэнхимд цагийн багш, дагалдан багш, багш, ахлах багш, дэд профессор, профессор, Нийтийн эрх зүйн тэнхимийн профессор, гэрээт профессор, Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч, Монголын Нотариатчдын танхимын гишүүн, нотариатч, Удирдах зөвлөлийн гишүүн, Сургалт судалгааны төвийн ахлагч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн
Эх сурвалж: http://supremecourt.mn/