Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ховд аймаг Бөхөн нутагшиж буй 32244 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

2021 онд монгол бөхөнгийн тоо толгой 10 мянга орчим байгааг тогтоожээ. Монгол Бөхөнгийн тархац нутаг нь Говь-Алтай аймгийн Шарга, Дарви, Хөхморьт сум буюу Шаргын говь, Хүйсийн говь, Ховд аймгийн Дарви, Чандмань, Дөргөн сумын Дөргөний хүрэн тал зэрэг газрууд юм.

Энэ онд шинээр Ховд аймгийн Дөргөн сумын ИТХ-ын зургаадугаар хуралдааны 6|3 тоот тогтоол гарч, Дөргөний хүрэн тал гэх газрын бөхөн нутагшиж буй 32244 га талбайг орон нутгийн тусгай хамгаалалтад авахаар болсон байна.

Одоогийн байдлаар Ховд аймгийн нийт газар нутгийн 53.7 хувийг улсын болон орон нутгийн хамгаалалтад аваад буй. Тодруулбал, улсын тусгай хамгаалалтад нийт газар нутгийн 3.333.492.34 га буюу 43.8 хувь, орон нутгийн тусгай хамгаалалтад 758009.1 га буюу 9.9 хувь нь хамрагдаж байна.

Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгчтэй цахим уулзалт хийнэ
Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгчтэй цахим уулзалт хийнэ
 
Г.Дамдинням: Бид Дарханы зам дээр шар махтайгаа хатсан. “ТЭЦ-3” дээр дахиад хатах вий дээ
Г.Дамдинням: Бид Дарханы зам дээр шар махтайгаа хатсан. “ТЭЦ-3” дээр дахиад хатах вий дээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.