Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар хилийн боомт дахь гацааг арилгах ажлын талаар өчигдөр мэдээлэл өгөхдөө "Хятадын талаас хоёр чингэлэг ачааа орж ирж байгаа" хэмээн мэдээлсэн.
Тэгвэл энэхүү асуудалтай холбоотойгоор цахимд хөгжилтэй ч гэх үү, хөгтэй ч гэх үү постууд хөвөрч байна. Дархлааг тань дэмжих үүднээс дараах арван постыг хүргэе.
1. Шог зураач С.Цогтбаяр "ЯАЯ МАНЬ БҮХЭЛ БҮТЭН ХОЁРЫН ХОЁР КОНТЕЙНЭР ОРУУЛААД ИРЛЭЭШДЭЭ ЯМАРАВ ДЭЭ АЙН"
"Оргүйд орвол охинтой нь дээр" гэж угаасаа шал дэмий тэнэг үгшд. Одоо тэгээд инээх үү? Уйлах уу? pic.twitter.com/eGzZqGnfbi
— Samandar Tsogtbayar (@satso999) December 8, 2021
2. Жиргээч Г.Отгонжаргалын постмодернист шүлэг
Хоёр чингэлэг бараа
Хоёр улсын хилийг давсан гэх
Халтар сайдын яриаг сонсоод
Хосгүй баярын нулимс
Хоёр нүдийг минь бүрхэв.
Хоёр чингэлэг бараа
— ГанбаатарОТГОНЖАРГАЛ (@otgonjargal) December 8, 2021
Хоёр улсын хилийг давсан гэх
Халтар сайдын яриаг сонсоод
Хосгүй баярын нулимс
Хоёр нүдийг минь бүрхэв😜
3. Царцаа намжил Хоёрын хоёр чингэлэг ачаа аваад ирж байхад дуугүй л байгаарай та нар
Нэг бол яая гэхсэн, хоёрын хоёр шүү дээ.
4. Хилийн гадна 5000 чингэлэг ачаа бий. Өдөрт хоёр хоёроор нь зөөгөөд байвал 15 жилийн дотор л оруулаад ирнэ, юухан байхав.
5. Ерөнхий сайдыг данх толготой хэмээн хэлж 100 мянган төгрөгийн торгууль төлдөг Г.Ганбатын гунигт түүхээс хуваалцъя. "Замын-Үүдэд авто тээвэр эрхэлдэг жолооч нарын холбооноос хоёр чингэлэг хоосон, ачаагүй, туршилтынх гэж дөнгөж сая мэдээллээ" гэв.
Замын-Үүдэд авто тээвэр эрхэлдэг жолооч нарын холбооноос хоёр чингэлэг хоосон, ачаагүй, туршилтынх гэж дөнгөж сая мэдээллээ. #Гунигттүүх https://t.co/g5O7H0qKZS
— Гонгоржав ГАНБАТ🧢 (@g_ganbat) December 8, 2021
6. Жиргээч Гэрэлт-Од "Геннист бичигдэх хоёр чингэлэг"
Ингээд ч болтугай Эрээн гарахсан. Ачаа бараагаа оруулж чөдахгүй арчаагаа алдаж байхад Сайд мааэь Геннист бичигдэх мэт хоёр чингэлэг оруулж ирвээ😂😂😂 Жавхлан юмдаа. pic.twitter.com/QtElFAPyVx
— 🇲🇳 Гэрэлт-Од.Э 🌏 (@gereltod1206) December 8, 2021
7. Нэрт нийтлэлч Баабар "Сэргэлэн золиг шүү хоёр чингэлэг өөрөө чирээд ороод ирж"
сэргэлэн золиг шүү, хоёр чингэлэг өөрөө чирээд ороод ирж.
— Baabar (@Baabarniitlelch) December 8, 2021
8. Пүүү, хоёрын хоёр чингэлэг ачаа.
Пүүү, хоёрын хоёр чингэлэг ачаа. Ямар айхтар олноороо орж ирж байна аа. Ийм супер мэдээг мэдээллийн хэрэгслүүдээр зарлах нь зүйн хэрэг байлгүй л яахав.
— Bayaraaa (@Bayaraa1) December 8, 2021
9. Арван долоон чингэлэг спирттэй... Шунхан улаан залуу нас
арван долоон чингэлэг спирттэй алзуурч явсан шунхлан улаан залуу нас мину. Одоо ч больж дээ хоёр моёрхон
— Мө.БАТБАЯР (@Sendura4) December 8, 2021
10. Одоо наад өссөн барааныхаа үнийг буулгаарай
Хоёрын хоёр чингэлэг ачаа бараа оруулаад ирлээ. Одоо наад өссөн барааныхаа үнийг буулгаарай таанууд😜😂🤣 pic.twitter.com/uVLjFuyJv3
— Билэг. (@Bileg1211) December 8, 2021