Хүмүүнийг гэгээрүүлэх соёл буюу Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн долоо хоногт маркетинг, дижитал инноваци контент, брендинг, коммуникац, дизайны салбарууд хамрах бөгөөд “Кино ба бизнес” форум, Michel&Amazonka “Winter2022” загварын нэгдсэн арга, “Гэм зэм” пост драм жүжиг, "Spikes Asia" олон улсын маркетингийн уралдаан, Playtime Аrtist Management Workshop, Анимейшны төсөл шалгаруулах уралдаан, "Advertiser's night" тусгай үзвэр зэрэг арга хэмжээнүүд болно.
Хүний амьдралын мөн чанар, сэтгэл зүйн ертөнцийн талаар хамгийн өргөн өнцгөөс харж, гүн гүнзгий эргэцүүлэлд хөтлөх зохиолч Ф.Т.Достоевскийн бүтээлүүдээс анх удаа монголын тайзнаа тоглогдоно. Түүний хамгийн алдартай роман болох “Гэм зэм”-ийг “Орфей” театрын хамт олон жүжгийн төрөл зүйлд хувиргаж, постдрамын шинэлэг шийдлээр тайзнаа амилуулах юм.