Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Соёлын бүтээлч үйлдвэрлэл” үндэсний форум боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 58 секунд

Соёлын яамнаас санаачлан хэрэгжүүлсэн "Соёлын бүтээлч сар" аяны хаалтын форум Төрийн ордны Их Монгол танхимд боллоо. Форумыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлж, Соёлын сайд Ч.Номин “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хөгжлийн бодлого” сэдвээр илтгэл танилцуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх форумыг нээж хэлэхдээ, “Монгол үндэстний оршин тогтнох үндэс болсон түүх, соёлоо хамгаалан хөгжүүлж, монголчуудынхаа оюун санааны дархлааг бэхжүүлж байдаг соёлын салбарын Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Даяаршлын олон соёлын нөлөө дэлхийн иргэнийг бүтээдэг болсон энэ цаг үед монгол хүн бүр соёлын өвөрмөц байдлаа алдахгүй байх нь чухал. Тиймээс 2020 онд Монгол Улсын Засгийн газар хэл, түүх, соёл зэрэг үндэсний үнэт зүйлсээ сурталчлан таниулах, хойч үеэ эх оронч үзлээр төлөвшүүлэн хүмүүжүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэх олон талын ач холбогдолтой Төрөөс соёлын талаар баримтлах бодлогыг шинэ шатанд гаргах зорилгоор Соёлын яамыг байгуулсан юм.

Бид 24 жилийн дараа Соёлын яамтай болсон. Дахиж хэзээ ч Соёлын яам аль нэг яамны хавсарга битгий байгаасай гэж хүсэж байна. Соёл бол бодлоготой, бие даасан яамтай байх ёстой. Энэ бол соёлдоо хүндэтгэлтэй хандаж байгаагийн илрэл.Соёлын яам байгуулагдаад удаагүй ч эрх зүйн шинэтгэлийг өрнүүлж, их бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн, иргэдийг соён гэгээрүүлэх, соёлын өвийг хамгаалах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажилтан, уран бүтээлчдийг дэмжих чиглэлээр бодитой арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байна" гэлээ.

Соёл, урлагийн чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг оху-тай хамтран хэрэгжүүлнэ
Соёл, урлагийн чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг оху-тай хамтран хэрэгжүүлнэ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.