оёлын дэд сайд М.Батбаяр өнөөдөр ОХУ-ын ЭСЯ-ны Элчин Зөвлөх Сергей Анатольевич Краминцев болон Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн захирал Амгалан Базархандаев Ринчинович нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд талууд Монгол Улс, Оросын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан соёл, урлагийн арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгуулсныг тэмдэглэж, дэмжлэг үзүүлж ажилласанд талархал илэрхийлэв.
1 дүгээр сарын сүүлээр зохион байгуулагдах Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 23 дугаар хуралдаанаар хэлэлцэх соёл, урлагийн хамтын ажиллагааны чиглэлийн талаар санал солилцлоо.
Оросын талаас соёл урлаг, боловсролын чиглэлээр ойрын хугацаанд болон ирэх оноос хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулж, Монгол Улсын Соёлын яам болон бусад холбогдох яам, байгууллагуудыг дэмжлэг үзүүлж ажиллахыг хүсэв.