Соёлын яамны албан хаагчид “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэн Баянгол дүүргийн 20-р хороо, "ДЦС-4" ТӨХК-ийн урд талд байрлах "Баянгол Агропарк" ОНАТҮГ-ын талбайд мод тарих ажлыг өнөөдөр эхлүүллээ.
Соёл урлагийн салбарын албан хаагчид энэ сарын 9-ны өдөр хүртэл тус цэцэрлэгт хүрээлэнд нийт 300 мод тарих юм.
"50 га газартай “Баянгол Агропарк”-ийн 60 хувьд мод тарьж ургуулах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд "Тэрбум мод" тарих хөдөлгөөнтэй холбогдуулан долоо хоногийн хугацаанд 2500 мод тарихаар бэлтгэлээ тус паркийн хамт олон хангаад байна. Цаашид энд тарьсан моддын арчилгааг "Баянгол Агропарк" ОНӨТҮГ-ын 20 гаруй ажилчид хариуцах юм.
“Баянгол-Агропарк” нь иргэд амралт, чөлөөт цагаа тохилог орчинд өнгөрүүлэх, оюутан, сурагч, иргэдэд экологийн боловсрол олгох, дүүргийн ногоон байгууламжийг нэмэгдүүлж, мод сөөг, цэцэг, нарийн ногоо үржүүлэх зорилготой орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар юм.