Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ФОТО СУРВАЛЖИЛГА: Богд Жэвзүндамба хутагтын малгай, лагшин тэргүүтнээр үзэсгэлэн гаргажээ

Ангилал
Нийгэм Фото сурвалжилга Сурвалжлага
Огноо
Унших
2 минут 8 секунд
Сүсэгтэн олон
​​​​​​

Төв Гандантэгчэнлин хийдэд “Шүтээн мөргөл” үзэсгэлэн эхэлж арав гаруй хоногийг үдээд байгаа аж. Энэхүү үзэсгэлэн энэ долоо хоногт хураагдах юм байна. Үзэсгэлэнд Төв Гандантэгчэнлин хийдэд хадгалагддаг Монголын сүүлчийн эзэн хаан 8-р дүрийн Жэвзүндамба хутагтын бага залуу насандаа өмсөж байсан титэм, элдэв эмийн үрээр хийсэн эрхи, мөн түүний хутагтын шашны тэргүүний тамга, бурхан шашны тэргүүнд өргөмжилсөн жуух бичиг залагдсан байлаа.

9-р дүрийн Богд Жэвзүндамба хутагтын шашны тэргүүний тамга

Тус үзэсгэлэнг зорин ирсэн эргэл мөргөл үйлдэх сүсэгтэн олон, түүх соёлтой танилцаж буй судлаач олны хөл хөдөлгөөн их байлаа.

Есдүгээр Богд Жэвзүндамба хутагтын лагшин

“Шүтээн Мөргөл” үзэсгэлэнгийн тэг голд нь Есдүгээр Богд Жэвзүндамба хутагтын лагшинг залсан байсан бөгөөд Монголчууд эрт дээр үеэсээ Богдынхоо лагшинг шүтээн болгож залдаг байсан уламжлалаараа Нирваан дүрийг залсан гэдгийг Гандантэгчэнлин хийдийн хэвлэлийн төлөөлөгч хэллээ.

Мөн Анхдугаар Богд өндөр Гэгээн Занабазарын зургаадай таяг болон бойв, Цагаан дара эх дагина Дондогдулам хатны жод лүйжингийн дамар, ганлин Өөлдийн нандин таван шүтээн, Цагаан Дара Эхийн цутгамал зэрэг түүхийн ховор нандин олон дурсгал тавигдсан байна. Ингээд фото сурвалжилгыг тайлбарын хамт хүлээн авна уу.

Есдүгээр Богд Жэвзүндамба хутагтын лагшин
Сүсэгтэн

Өөлдийн нандин таван шүтээн зандан модоор сийлж бүтээсэн
ДАМДИН ЯНСАН
МАХАГАЛА
ДАМДИН ЧОЙЖИЛ
БАЛДАН ЛХАМ
БАЯН НАМСРАЙ
Сүсэгтэн
Цагаан дара эх дагина Дондогдулам хатны жод, лүйжингийн дамар, ганлин
Есдүгээр Богд Жэвзүндамба хутагтын лагшин
Монголын сүүлчийн эзэн хаан 8-р дүрийн Жэвзүндамба хутагтын бага залуу насандаа өмсөж байсан титэм, элдэв эмийн үрээр хийсэн эрхи

ТЕГ: Гадаадын сайтад зарагдаж байсан 2.3 сая иргэний мэдээлэл нь “Хаан банк“-ны мэдээлэл байсан гэж дүгнэж байгаа
ТЕГ: Гадаадын сайтад зарагдаж байсан 2.3 сая иргэний мэдээлэл нь “Хаан банк“-ны мэдээлэл байсан гэж дүгнэж байгаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд