Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Ганбат: МАН хүч түрэмгийлэн хөшөө, дурсгалд төсөв баталчихаад одоо “МАТРЫН НУЛИМС“ гаргаж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 44 секунд

УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж дууслаа. Бүлгээр хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэл хийв. Тэрбээр "Хурлаараа хоёр асуудал хэлэлцсэн. УБТЗ ХНН-ийн асуудал болон цаг үеийн асуудлыг хэлэлцсэн. Мөн өнөөдрийг хүртэл УБТЗ ХНН-ийн даргыг одоо хүртэл томилж чадаагүй байна.

Улсын төсөв маш хариуцлагагүй болсон. Тиймээс улсын төсвийг буцаад татаж авах шаардлагатай. Улс орны эдийн засгийг тэлэх ямар ч бодлого алга. Ардын нам олонхи болсноос хойш маш хариуцлагагүй үйлдэл их хийж байна. Хөшөө дурсгалыг маш олноор нь барьж, төсвийн мөнгийг үр дүнгүй зарцуулж байна. Энэ хариуцлагагүй үйлдлээ зогсоогооч ээ.

МАН олонхи болчихоод хүч түрэмгийлэн ажиллаж байна" хэмээлээ.

Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

-Улсын төсөвт 32 тэрбумаар Богд Зонхова хөшөө барина гэж батлуулсан. Төсөв баталж байхад АН-ын бүлэг юу хийж байв?

-Хэвлэл мэдээллийн анхааралтай ажиллах ёстой. АН-ын бүлэг 2022 оны төсвийг дэмжихгүй гэдгээ хэлж байсан. Богд Зонхова хөшөөнд 5.5 тэрбум төгрөг төсөвлөснөө 2022 оны төсөвт 32 тэрбум болоод нэмэгдүүлсэн байна лээ. АН-ын бүлэг хөшөө барихгүй, дэмжихгүй, төсвөө тат, зарцаа гэж зөндөө хэлсэн. Гэтэл МАН хүч түрэмгийлэн баталчихаад одоо матрын нулимс гаргаж байна.

“Жаст”-ын Ш.Батхүү нарт холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо
“Жаст”-ын Ш.Батхүү нарт холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо
 
АН: Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг 2027 он хүртэл хойшлуулах шалтгааныг хууль санаачлагчид нь өөрсдөө ч тайлбарлаж чадахгүй байгаа
АН: Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг 2027 он хүртэл хойшлуулах шалтгааныг хууль санаачлагчид нь өөрсдөө ч тайлбарлаж чадахгүй байгаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.