Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр 12 дугаар сарын 03-ыг угтан “Бэрх биш ээлтэй” аяны хүрээнд их, дээд сургууль, политехник коллежийн оюутан залуусын дунд хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт хандлагыг нэмэгдүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, шинэ санаа гарц гаргалгаа нээн илрүүлэх зорилгоор “ПАРЛАМЕНТИЙН МЭТГЭЛЦЭЭН”-ийг 2021 оны 11 дүгээр сарын 19-нд ХБХХЕГ болон МУИС хамтран зохион байгуулах гэж байна.
Мэтгэлцээнд нийт 20 их, дээд сургууль, политехник коллежийн оюутан залуус оролцох юм.