Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан: Нүүрс, эрчим хүч, төмөр зам, нефтийн бүтээгдэхүүний үнийг ирэх жилээс чөлөөлнө

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 10 секунд

УИХ-ын чуулганаар "Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуун, хариулт авч байна.

Ц.Сандаг-Очир "Эрчим хүчний салбарын үнэ тарифыг чөлөөлөх асуудал Засгийн газар дээр яригдаж байгаа юу. Сонгуулиас сонгуулийн хооронд төрөөс энэ салбарын үнэ тарифыг хүчээр барьсаар байгаад эрчим хүчний салбараа татаж унагах нь. Улаанбаатар хот цаашдаа гал алдахад их ойр байна. Хэдий болтол үнийг хүчээр барих вэ" гэж асуулаа.

Сангийн сайд Б.Жавхлан "Үнэ тарифыг чөлөөлөх асуудлыг ирэх жилээс эхлэн шат дараатайгаар хэрэгжүүлж эхэлнэ. Нүүрс, эрчим хүч, төмөр зам, нефтийн бүтээгдэхүүн зэргийн үнийг чөлөөлөхөөс өөр боломжгүй. Зах зээлийн нийгэмд дасан зохицож, цаашдаа тогтвортой хөгжье гэвэл үнийг чөлөөлөх хэрэгтэй" гэв.

М.Тулгат: Намын дэд даргын албан тушаал надад сонин биш
М.Тулгат: Намын дэд даргын албан тушаал надад сонин биш
 
Гэрээлэгч компаниудын үйл ажиллагааг зогсоох, шантаажлах асуудлаас болж газрын тосны хайгуул хийж буй зургаан талбайн ажил зогсонги байдалд ороод байна