Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Тулгат: Намын дэд даргын албан тушаал надад сонин биш

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 16 секунд

АН-ын дарга М.Тулгат, Ерөнхий нарийн бичгийн дарга Ч. Өнөрбаяр нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын дарга М.Тулгат "Ирэх 12 дугаар сарын 6-10-ны өдрүүдэд Хүний эрхийн үндэсний чуулган нэрийн дор Ардчилсан намын анхдугаар Үндэсний чуулганг зохион байгуулна. Ковид цар тахлын үед төрөөс авч хэрэгжүүлсэн бодлого арга хэмжээний явцад хүний эрхийн зөрчил гамшиг болсон. Ардчиллын 30 жилийн алдаа, оноо, улс төрийн системийн мухардал, гажуудал зэргийг авч үзэх болно. АН-ын нийт гишүүд, дэмжигчид, бусад нам эвслийн төлөөлөл оролцоно.

Ардчилсан намын дотоод нөхцөл байдалд ойлгомжгүй, тодорхойгүй зүйлс олон байгаа хэдий ч хүний эрх, эдийн засгийн эрх чөлөө, улс төрийн шинэчлэл зэрэг үнэт зүйлүүд дээр хамтран ажиллах талбар нээлттэй.

Миний хувьд улс төрд байгаа минь ямар нэгэн албан тушаалын төлөө биш. Ардчилалд шинэчлэл хийх цаг болсон гэдэг утгаараа улс төрийн гал тогоо руу орсон. Надад дэд даргын албан тушаал сонин биш. Өнөөдрийн Ардчилсан намд үүссэн нөхцөл байдлыг ашиглаад гүн гүнзгий шинэчлэл хийх ёстой. Энэ шинэчлэлийг хийж чадах хүмүүстэй цуг хамтрах хүсэл эрмэлзлэлтэй байна" гэлээ.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч. Өнөрбаяр "30 жилийн хугацаанд Монголд улс төрийн намууд бий болж, нам дагаж амьдардаг буруу тогтолцоо явсан. Улс төрийн намуудын суурийг өөрчлөх ёстой. Зөвхөн намын дүрэм, журмыг өөрчлөөд нам сайжрахгүй. Улс төрийн намын санхүүжилт, гишүүнчлэл, бүртгэлийн асуудлыг авч үзэх ёстой. Улсын Дээд шүүх намыг бүртгэдэг тогтолцоо цөөн хэдэн социалист орнуудад л байдаг. Энэ асуудалд Ардчилсан нам манлайлж оролцоно" гэлээ.

Г.Занданшатар: Хууль биелүүлэхгүй бол Монголбанкны удирдлагуудад хатуу хариуцлага тооцно
Г.Занданшатар: Хууль биелүүлэхгүй бол Монголбанкны удирдлагуудад хатуу хариуцлага тооцно
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.