Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Пүрэвдорж: 1200 төгрөг байсан талх 1700 болсон байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 20 секунд

УИХ-ын чуулганаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуун, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Өнөөдөр зах зээл дээр хэтэрхий их мөнгө байгаа учраас инфляци хөөрөгдөж байна. Сүүлийн хоёр сонгуультай холбоотой нэлээд их бэлэн мөнгийг иргэдэд өгсөн. Мөн цахилгаан дулааны төлбөрийг чөлөөлсөн, 10 их наяд төгрөгийг зах зээлд оруулсан. Тийм ч учраас эдийн засаг хямарсан үед 3 их наяд төгрөгөөр хадгаламж өснө гэдэг нь зах зээл дээр хэтэрхий их мөнгө байна гэсэн үг. 1200 төгрөг байсан талх 1700 болсон байна. Энэ нь тэтгэврийн хөгшчүүдэд асар их нөлөөлж байна. Өндөр цалин авдаг хүмүүст үнийн өсөлт нөлөөлөхгүй. Инфляци гаарах гол шалтгаан нь мөнгөний бодлогыг буруу удирдсантай холбоотой байдаг. 10 их наяд бол Монголбанкны хүсээд байсан зүйл биш" гэв.

Д.Тогтохсүрэн: МАН бүлэг С.Ганбаатар гишүүнийг шүүхэд болон ҮХЦ-д өгнө
Д.Тогтохсүрэн: МАН бүлэг С.Ганбаатар гишүүнийг шүүхэд болон ҮХЦ-д өгнө
 
ЗТХТ: Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн замд цас хайлуулах бодис цацах ажил хийгдэж байна
ЗТХТ: Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн замд цас хайлуулах бодис цацах ажил хийгдэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.