Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан 2021 оны арваннэгдүгээр сарын 17-нд болж, аймаг, нийслэлийн Засаг дарга нар оролцлоо.
Тус хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Өнгөрсөн хугацаанд өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй 32 хүн ажлаас халагдсан. Та бүхэн ИНЕГ, Эрдэнэс Монгол, МИАТ зэрэг газруудтай холбоотой асуудлыг сонссон байх. Өнгөрсөн хугацаанд авилгал, албан тушаалын хэрэгт холбоотой 87 төрийн албан хаагчдын асуудал шүүхээр эцэслэн шийдэгдсэн. Та бүхэн миний онцлогийг мэднэ. Би хэлсэн үгнийхээ хойноос тууштай чаргууцалддаг хүн, үг хэлээд мартчихгүй гэж ойлгоорой. Эхний өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг харж байна. Үүнийг биелүүлж чадахгүй бол ЗГ-ын сайд нарыг ч өөрчлөх болно" гэв.