Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулах асуудлыг ирэх оны I сар хүртэл хойшлуулжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 36 секунд

2021-2022 оны хичээлийн жил эхэлснээс хойшхи хугацаанд 2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулах асуудал яригдсаар буй. Гэвч томуугийн улирал дуустал 2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулах шаардлагагүй гэх байр суурь, зөвлөмжийг ЭМЯ, ХӨСҮТ-ээс БШУЯ-нд хүргүүлснээ мэдэгдсэн. Тэгвэл тус асуудалд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан дараах тайлбарыг өглөө.

Тэрбээр "Өнгөрсөн 7 хоногт Монгол Улсын Засгийн газарт 2-3 настнуудын асуудлыг оруулсан. УОК, ЭМЯ-тай хамтарч эрсдлийн үнэлгээ хийгдсэн. Манай улсад томуугийн дэгдэлтээс үүдэн дахин эрсдэл үүсэх магадлалтай учир тус асуудлыг ирэх оны нэгдүгээр сар хүртэл хойшлуулахаар болсон.

Улс даяар 2-3 настнуудыг огт хамруулахгүй гэсэн зүйл байхгүй. Эрсдлийн үнэлгээгээр ковид болон томуугийн өвчлөл буурвал 2-3 настнуудыг нэг өдрийн өмнө ч болтугай цэцэрлэгт авах бодлого барьж байна.

Цаашид хүүхэд харах үйлчилгээнд 0-2 настнуудыг хамруулах ёстой юм байна гэх бодлого барьж ажиллана. Сүүлийн арван жилийн дунджаас авч үзвэл, намар хичээл эхлэхэд 2 настай 47 мянган хүүхэд бүртгүүлэхэд хавар 10 мянга хүрэхгүй хүүхдүүд л гурван настай анги руу ордог. Үндсэндээ, намар бүртгүүлж байгаа дөрвөн хүүхдийн гурав нь цэцэрлэгтээ явдаггүй гэсэн үг.

Ц.Туваан: Улаан буудайн борлуулалтын асуудал хүндрэлтэй байна
Ц.Туваан: Улаан буудайн борлуулалтын асуудал хүндрэлтэй байна
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Астана хотын хиймэл оюун ухааны “Alem.AI” төвд зочиллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Астана хотын хиймэл оюун ухааны “Alem.AI” төвд зочиллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.