Өнөөдөр ЭМЯ-наас Ковид-19 халдварын талаарх ээлжит мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл Ковид-19 халдварын хоёр дахь давалгаанд залуу хүмүүс өртөж эхэлсэн талаар мэдээллээ. Тэрээр:
"Коронавирусийн хоёр дахь давалгаанд залуу хүмүүс өртөж эхэлж байгаа талаар дэлхийн эрдэмтэн судлаачид анхааруулж байна. Тэр дундаа 10-45 насны идэр насны хүмүүс өвчилж, хүндрэх явдал дэлхий дахинд нэмэгдсэн байна. Мөн өөр нэгэн онцлох зүйл нь Нидерланд улсын Нийгмийн эрүүл мэндийн судлаачид нийтийн бохир усны цооног буюу цэвэрлэх байгууламжаас коронавирусийг илрүүлсэн байна. Тиймээс уг вирус нь зөвхөн агаар дуслаар биш, өтгөн ялгадасаар дамжиж буйг анхаарна уу" гэсэн юм.
Өнөөдрийн байдлаар дэлхийн 201 оронд Ковид-19 халдвар бүртгэгджээ.