Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Учрал: Криптовалют эзэмшигчдийн тоо 800 мянга хүрсэн байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 19 секунд

Койны асуудлаар УИХ-ын гишүүн Н.Учрал байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Биржүүд дээр хяналт тавих ёстой. Биржүүд тодорхой хариуцлага хүлээх ёстой. Тэгэхээр бид үйлчилгээ үзүүлэгч гээд байгаа 5 платформын тавигдах шаардлагыг тодорхой болгоно. Тэмдэгтийн хураамжтай болгоё. Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавь. Тэгээд ББСБ, банк байгуулдаг шиг үйлчилгээ үзүүлэгч нараа бүртгэлжүүлье гэж байгаа. Ингэхээр 5 байгууллага маань хариуцлага хүлээж эхэлнэ. Мөн мэргэжлийн холбоо гэдэг субъектыг шинээр оруулах ёстой. Ямар ч криптовалют гарч байсан койныг бүртгэх ёстой. Хууль гаргах зайлшгүй шаардлага бий.

Криптовалют эзэмшигчдийн тоо 800 мянга болсон байна. Тэгэхээр энэ эзэмшигчдийнхээ эрхийг хамгаалах ёстой болчихоод байна. Эдгээр хүмүүсийнхээ ханшийг нэг хоосон үг хэлж унагах болчимгүй үйлдэл хийж болохгүй. Та бүхэн байр машинаа зарж, цалингаа зээлж койн битгий аваач ээ. Энэ бол маш том эрсдэл. Төр хариуцлага хүлээх хууль эрхзүйн орчин байхгүй" гэлээ.

2342 ААН-ийн үйл ажиллагаа бүрэн зогсчээ
2342 ААН-ийн үйл ажиллагаа бүрэн зогсчээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.