Монголын Үндэсний бөхийн холбооноос "Монгол бахархлын өдөр"-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдааныг цуцалж, зохион байгуулах боломжгүй болсон талаар мэдэгдсэн. Тодруулбал, 2021 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр үзэгчийн 50 хувийн дүүргэлттэйгээр, холбогдох дүрэм, журмын дагуу зохион байгуулахаар бэлтгэл ханган ажилласан байсан хэдий ч УОК, НОК-ууд нэгдсэн ойлголт, шийдвэрт хүрээгүй хэмээн мэдээлсэн юм. Тус мэдээлэлтэй холбогдуулан УОК,НОК иргэд олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэлийг хүртээд байна. Тэгвэл бөхийн барилдааныг цуцалсантай холбоотойгоор Шадар сайд С.Амарсайхан дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр "Иргэд олон нийтээс Монгол бахархалын өдрийн Бөхийн барилдааны талаар санал хүсэлтүүд ихээр ирж байна.
ЗГ, УОК үндэсний бөхийн барилдааныг хойшлуулж, цуцлаагүй болно.
Харин Үндэсний бөхийн холбооны тэргүүн н.Магалжав барилдаан зохион байгуулах бэлтгэл хангагдаагүй тул барилдааныг хойшлууллаа гэдгээ УОК-ын шуурхай штаб дээр хийсэн уулзалтын үеэр өөрийн биеээр мэдэгдсэн байна.
УОК, НОК үзвэр үйлчилгээ, соёл урлаг зэрэг олон нийтийн арга хэмжээг холбогдох журмын хүрээнд, танхимын 50 хувийн дүүргэлттэй зохион байгуулах талаар иргэн аж ахуйн нэгжүүдийг шаардлагатай мэдээ, мэдээллээр хангаж, бүх талаар дэмжиж хамтран ажиллаж байгаа болно" гэжээ.