Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

11 аймаг зудын эрсдлийн “ДУНД“ үнэлгээтэй гарчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 36 секунд

Улсын онцгой комиссын даргын тушаалаар ХХААХҮ-ийн дэд сайд Г.Батсууриар ахлуулсан Шуурхай бүлэг Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Архангай аймгуудад ажиллаж, зудын эрсдэлийн үнэлгээг хийлээ.

Харин ОБЕГ-ын ГЭУГ-ын дарга, хурандаа Д.Баасансүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Булган, Төв, Хөвсгөл, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр аймгуудад цахимаар зудын эрсдэлийн үнэлгээг зохион байгуулав.

Зудын эрсдэлийн үнэлгээг 21 аймагт хийхдээ “Хөдөө аж ахуйн салбарын болон хот суурин газрын өвөлжилтийн бэлтгэл, орон нутаг дахь коронавирусын халдварын нөхцөл байдал, хадлан бэлтгэл, малын гоц халдварт өвчний голомттой, отор нүүдэл ихтэй аймгуудын нөхцөл байдал, хүйтний улирлын цаг агаарын төлөв”-д тулгуурлажээ.

Энэ зун ихэнх нутагт хур тунадас олон жилийн дунджаас ахиу, агаарын температур дунджийн орчим буюу дунджаас дулаан байсан нь бэлчээрийн ургамлын ургалтад сайнаар нөлөөлж, ихэнх нутгаар зуншлага сайн байлаа.

Иймээс зудын эрсдэлийн үнэлгээгээр Өмнөговь, Завхан, Дундговь, Говь-Алтай, Архангай, Төв, Дорноговь, Ховд, Сүхбаатар, Сэлэнгэ, Говьсүмбэр аймгууд “ДУНД”, бусад аймгууд “БАГА” эрсдэлтэй дүгнэгдсэн байна. 21 аймагт хийсэн зудын эрсдэлийн үнэлгээг УОК-ын ээлжит хуралдаанд танилцуулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

АН-ын бүлэг: Эрх баригчид 2022 оны төсвийн орлогыг хэт өөдрөгөөр төсөөлжээ
АН-ын бүлэг: Эрх баригчид 2022 оны төсвийн орлогыг хэт өөдрөгөөр төсөөлжээ
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.