Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Жин Туул“ ХХК-ийн боорцогууд 7380-10800 төгрөгөөр худалдаалагдаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 7 секунд

БНХАУ хилээ хаасантай холбогдуулан зарим бараа бүтээгдэхүүний үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдсэн. Үүний нэг нь "Жин-Туул" ХХК-ийн боорцогууд юм. Өмнө нь үйлдвэрээсээ 4050-4650 төгрөгөөр худалдаалагдаж, дэлгүүрт 4860-5580 төгрөгөөр зарагддаг байсан бол өдгөө үйлдвэрээсээ 6150-9000 төгрөгөөр худалдаалагдаж, иргэдийн гарт 7380-10800 төгрөгөөр хүрч байна.

Ингэснээр иргэдийн худалдан авах чадвар буурч, улмаар дэлгүүрүүд "Жин Туул" ХХК-ийн боорцогуудыг дэлгүүрүүд худалдаж авахаа больжээ.

Хот төв хэсгийн хамгийн их үйлчлүүлэгчтэй 10 орчим хүнсний зах, дэлгүүрээр ороход "Жин Туул" ХХК-ийн нарийн боов байгаагүй юм. Худалдагч нарын хэлж буйгаар “Хэд хоногийн өмнөөс үнэ нь огцом нэмэгдэж ирэх болсон. Өндөр үнэтэй учраас хүмүүс худалдаж авахгүй байна. Тиймээс манай дэлгүүр "Жин Туул" ХХК-ийн боорцогуудыг худалдаж авахгүй” гэх утгатай нэгдсэн байр суурийг илэрхийлж байв.

Энэ талаар "Жин-Туул" компанийн менежер Б.Хоролгараваас тодруулахад “Манай бүтээгдэхүүнүүд хэвийн үйлдвэрлэгдэн гарч байгаа. Түгээлтийн ажилчид өөр өөрсдийн бүсэд түгээлт хийдэг учир зарим тохиолдолд удаж очих магадлалтай. Элсэн чихэр, масло болон бусад бараа материалын үнэ нэмэгдсэн учраас манай бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн. Сүлжээ дэлгүүрүүдэд манай бүтээгдэхүүн борлуулагдаагүй байгаа. Сүлжээ дэлгүүрүүд бүтээгдэхүүний үнийн мэдээллийг оруулдаг. Одоогоор сүлжээ дэлгүүрүүд үнийн мэдээллээ оруулаагүй байна. Тиймээс зарим газарт бүтээгдэхүүн байхгүй” гэв.

2021.09.08-ны өдрийн байдлаар дэлгүүрт,

  • Шагшуурга- 5580 төгрөг
  • Саран- 5100 төгрөг
  • Бурам- 4860 төгрөг
  • Аарцтай булочка- 5580

Аравдугаар сарын 20-ны өдрийн байдлаар дэлгүүрт,

  • Шагшуурга- 7380
  • Саран- 6900
  • Бурам- 6820
  • Аарцтай булочка- 10800 төгрөгөөр зарагдаж байна.

Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн нутгуудад хээрийн түймэр гарчээ
Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн нутгуудад хээрийн түймэр гарчээ
 
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.