Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг нэмэх талаар Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжжээ. Дээрх асуудлын хүрээнд УИХ-ын гишүүд асуулт асуун, хариулт авч байна. Хорих ангид өлсгөлөн зарлаад буй иргэн Э.Одбаярын асуудалд хэрхэн хандаж байгаа талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд, Н.Учрал нар асуулаа.
Хууль зүйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Хорих ангид өлсгөлөн зарлаж байгаа Э.Одбаярын тухайд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын зохих журмын дагуу хяналт тавих ёстой. Журмын дагуу эрүүл мэнд, амь насанд нь аюул учрахаар бол өлсгөлөнг албадан зогсоох хүртэл арга хэмжээ авах ёстой. Тийм учраас холбогдох хуулийн хяналтаа тавиад хэрэв хяналт тавих үед асуудал үүсвэл хариуцлагаа хүлээх ёстой. Мөн шүүгчийн захирамжаар саатуулсан. Шүүхийн тухай хуулиар шүүгч үндэслэлгүй буруу шийдвэр гаргасан бол тухайн шүүгчид хуулийн хариуцлага хүлээлгэх заалт шинэ шүүхийн хуулиар бий болсон" гэв.