Ардчилсан намаас иргэн Д.Монголхүү, Э.Одбаяр нарын талаар мэдээлэл хийж байна.
АН-ын хууль эрх зүй хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү "20 гаруй хүнд эрүүгийн хэрэг үүсгэсний хоёрыг нь буюу Д.Монголхүү, Э.Одбаяр нарыг баривчлан саатуулсан. Өлсгөлөнгийн байдал маш хүнд байгаа. УИХ-ын гишүүд хүний эрхийн асуудалд онцгой анхаарах шаардлагатай байна. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг гэдэг хүн хонгилын талаар их ярьдаг. Хүн үзэл бодлоо илэрхийлсний төлөө шоронд хоригдож байгаа хонгилын талаар ярих ёстой болохоос хулгай хийсний төлөө хонгил яриад хэрэггүй. Мөн УИХ-ын гишүүн Н.Учрал үхэл амьдралын зааг дээр байсан хүний хувьд өлсгөлөнгөөсөө болоод бөөрны дутагдалд орох гэж байгаа хүнийг хараад хүний эрхийн дэд хорооны гишүүний хувьд онцгойлон хүний эрхийн дэд хорооны хуралд оролцооч гэж би уриалмаар байна" гэлээ.