УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 07 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Д.Ганбат "Цэц шударга шүүхээр шүүлгэх эрхтэй гэж дүгнэжээ. Хууль шүүхийн өмнө бүгд тэгш эрхтэй. Гэтэл өнөөдрийн нөхцөл ямар байгаа билээ. Үндсэн хуулинд заасанд үгээ хэлэх, үзэл бодол эрхээ эдэлсэн хоёр хүнийг цагдан хорьсон байна. Мөн 8 иргэнийг дуудаж байцааж яллаж байна. Өмгөөлөл үзүүлж буй өмгөөлөгч нарыг дарамталж байна. Үүнийг хамгаалж ажиллах ёстой Засгийн газар яаж ажиллаад байгаа юм бэ.
100 жилийн өмнө Манжийн дарлалын үед ч монголчууд ингэж дарлуулж байгаагүй. Хонгил ажиллаж эхэлжээ. Хууль зүйн олигтойхон сайд та нар дотор алга уу. МУИС төгссөн сайд тавьчихаж чаддаггүй юм уу. Яах гээд байгаа юм бэ. Яргалах гээд байгаа юм уу" хэмээлээ.