Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Болор-Эрдэнэ: Саудын Араб, Английн хөрөнгө оруулалтын сайд Монголд хөрөнгө оруулах сонирхолтойгоо илэрхийлсэн

Огноо
Унших
1 минут 40 секунд

Инновац, цахим бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийг хэлэлцсэн. Энэ үеэр Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газартай холбоотой асуудал хөндөгдсөн боловч салбарынх нь төсвийг хэлэлцэж байх үеэр ХХМТГ-ын дарга Б.Болор-Эрдэнэ гадаадад томилолттой явааг гишүүд шүүмжилж, ихээхэн бухимдсан.

Тэгвэл ХХМТГ-ын дарга Б.Болор-Эрдэнэ Саудын Арабын Рияд хотод зохион байгуулагдаж буй Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулганд оролцож байгаа аж. Тус чуулга уулзалтад анх удаагаа Монгол Улсыг урьж оролцуулж байгааг тэрбээр онцолжээ.

ХХМТГ-ын дарга Б.Болор-Эрдэнэ "Уг хуралд дэлхийн 100 гаруй улсын төлөөлөл ирсэнээс гадна олон улсын хамгийн том хөрөнгө оруулагчид ковидын дараах хөрөнгө оруулалтын талаар ярилцахаар цугласан билээ. Уг хуралд зохион байгуулагч талын зардлаар оролцож, Монгол Улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарыг олон улсад таниулах боломж бүрдсэн юм.

Панелд надтай хамт оролцсон Саудын Арабын Хөрөнгө оруулалтын сайд, Английн Хөрөнгө оруулалтын сайд, алдарт хөрөнгө оруулагч, тэрбумтан Росчайлдын гэр бүлийн төлөөлөл Монголд хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Хөрөнгө оруулагчдын хувьд Монгол Улсын хөрөнгө оруулалттай холбоотой мэдээлэл маш ховор байдаг талаар олон удаа хэллээ. Монголын технологийн компаниудыг эдгээр хөрөнгө оруулагчидтай холбохоор ажиллаж байна.

О.Тулга өрсөлдөгчөө 5:0 харьцаагаар цэвэр яллаа
О.Тулга өрсөлдөгчөө 5:0 харьцаагаар цэвэр яллаа
 
Ч.Лодойсамбуу: Хоригтой холбоотой хамгийн том хариуцлага хүлээлгэх хүн бол Сангийн сайд Б.Жавхлан
Ч.Лодойсамбуу: Хоригтой холбоотой хамгийн том хариуцлага хүлээлгэх хүн бол Сангийн сайд Б.Жавхлан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.