Монгол, Оросын хилээр зорчих иргэд хоёр улсын холбогдох байгууллагуудаас урьдчилан зөвшөөрөл авсны үндсэн дээр хил нэвтрэх зохицуулалт үргэлжилж байна гэж ГХЯ-наас мэдээллээ. Тодруулбал,
"Аравдугаар сарын 26-ны өдөр Алтанбулаг, Цагааннуур, Боршоо боомтуудаар нийт 140 тээврийн хэрэгслийг нэвтрүүлсэн. ОХУ-д цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан орон даяар аравдугаар сарын 30-наас арваннэгдүгээр сарын 7-ны өдрийг дуустал хэсэгчилсэн хөл хорио тогтоож, үзвэр, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг хязгаарлаж байна.
Энэхүү хязгаарлалтын арга хэмжээ хоёр улсын хилийн боомтуудын үйл ажиллаанд нөлөөлөхгүй гэж оросын талаас мэдээлсэн.
Харин ОХУ-д Үндэсний эв нэгдлийн баяр тохиохтой холбогдуулан "Боршоо-Хандгaйт" боомт 11 дүгээр сарын 4-7-ны өдрүүдэд ажиллахгүй болохыг оросын тал мэдээлээд байна" гэлээ.