Засгийн газрын хуралдаанаар гуравдугаар тунгийн хамрагдалт 50 хувьд хүрвэл өндөржүүлсэн бэлэн байдлын улбар шар зэрэглэлийг шар болгох чиглэлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өгчээ. Өөрөөр хэлбэл УОК-ын шийдвэрээр Монгол Улс одоогийн байдлаар өндөржүүлсэн бэлэн байдлын улбар шар түвшинд байгаа билээ. Тэгвэл иргэдийн 50 хувь нь III тунд хамрагдвал өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлийг бууруулж шар түвшинд шилжүүлэх юм.
Улбар шар түвшинд бүх төрлийн баяр ёслол, тэмдэглэлт ойн арга хэмжээ, соёл, урлагийн байгууллагын үйл ажиллагааг хориглодог бол шар түвшинд эдгээр үйл ажиллагаа халдвар хамгааллын дэглэмийн хүрээнд нээлттэй байх юм.