Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ дахь Монгол Телевизийн захирал Ц.Сарантуяаг соёлын элчээр томилж, гэрчилгээг нь гардуулав

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон АНУ дахь Монгол Телевизийн захирал Ц.Сарантуяаг өчигдөр хүлээн авч уулзан, Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулжээ.

Ц.Сарантуяа нь 2010 оноос эхлэн 11 жилийн турш Монгол үндэсний зан заншил, хэл соёл, монгол ахуйг танилцуулсан сонирхолтой нэвтрүүлгийг Америкийн телевизийн олон нийтийн редакцтай хамтран зохион байгуулж, АНУ дахь Монгол эмэгтэйчүүдийн “Соёл” холбоог үүсгэн байгуулж, олон төсөл хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж, Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулахад хувь нэмрээ оруулсаар ирсэн байна.

Тэрбээр Монгол Улсын Соёлын элчээр томилогдон ажиллах хугацаандаа сэтгүүл зүйн салбараар дамжуулан Монгол Улсыг дэлхий дахинд идэвхтэй сурталчлан таниулах, соёл, урлаг, хэвлэл мэдээллийн гадаад харилцааг хөгжүүлэн, үргэлжлүүлэн хичээл зүтгэл гарган ажиллахаа илэрхийлэв.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

ТӨСӨВ 2022: Өндөрхаан, Дадал сумдад 14.9 тэрбум төгрөгөөр 2 нисэх буудал барина
ТӨСӨВ 2022: Өндөрхаан, Дадал сумдад 14.9 тэрбум төгрөгөөр 2 нисэх буудал барина
 
П.Анужин: Намайг сонгуульд нэр дэвших эсэхийг МАН шийднэ
П.Анужин: Намайг сонгуульд нэр дэвших эсэхийг МАН шийднэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.