Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Энхболд: Ц.Анандбазартай холбоотой мэдээлэл УИХ, Халдашгүй байдлын дэд хороонд ирээгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 10 секунд

УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг прокурорын байгууллагаас яллагдагчаар татаад байгаа. Тиймээс гишүүний бүрэн эрхийн түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэрхэх Халдашгүй байдлын дэд хорооны дарга Н.Энхболдоос тодрууллаа.

-УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг яллагдагчаар татаад байна. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх үү?

-Надад хэвлэлийн мэдээлэл л байна. Нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм билээ. Яллагдагчаар татсан тогтоол нь байгаа байх. Одоогоор УИХ болон Халдашгүй байдлын дэд хороонд ирсэн мэдээлэл алга.

-“УБТЗ” ХНН-ийн захирлаар Х.Хэрлэнг томилох санал хүргүүлсэн гэнэ. Энэ талаар мэдээлэл бий юу. ОХУ-ын талаас уг нь заавал мэргэжлийн хүн тавих шаардлага тавьж байгаа гэх мэдээлэл байсан?

-ОХУ-ын талаас заавал мэргэжлийн хүн тавь гэсэн шаардлага тавьж байгааг би сонсоогүй. Ажил гүйцэтгэх чадвар, туршлагыг харж байгаад тавих болов уу. Хоёр тал саналаа солилцож байгааг шийдвэрлэх байх.

1068  төрийн албан хаагчийг эргүүлэн томилж, төсвөөс  6.6 тэрбум төгрөгийг нөхөн  олгожээ
1068 төрийн албан хаагчийг эргүүлэн томилж, төсвөөс 6.6 тэрбум төгрөгийг нөхөн олгожээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.