Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бясалгалын төвөөс алга болсон эмэгтэйн цогцост хийсэн задлан шинжилгээний урьдчилсан дүгнэлт гарчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 21 секунд

2020 оны долдугаар сард Налайх дүүргийн VI хорооны нутаг дэвсгэр, “Тэнгэрийн энерги” бясалгалын төвд бясалгал хийж байгаад алга болсон 25 настэй эмэгтэй О-гийн цогцос Налайх дүүргийн 6 хороонд Ээлтэй гэх газраас олдсон.

Тэгвэл тус хэргийн талаар ЭЦА-ны эрэн сурвалжилах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа н.Очгэрэл "2020 оны долдугаар сарын 31-нд Налайх дүүргийн нутаг дэвсгэр Тэрэлжийн орчим иргэн О алга болсон. Тухайн иргэний цогцос аравдугаар сарын 11-ны өдөр олдсон. Шалгалтын ажиллагааг Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс явуулж байгаа. Цогцсыг ар гэрийнхэнд нь таниулж, мөн болохыг тогтоосон. Шүүх эмнэлгийн дүгнэлт албан ёсоор гараагүй байна. Тодорхой хугацаа шаардагддаг ба доод тал нь 10-14 хоногийн дотор дүгнэлт гардаг. Налайх дүүргийн цагдаагийн хэлтсээс авсан мэдээллээр шүүх эмнэлгийн задлангийн урьдчилсан дүгнэлтээр ил харагдах гэмтэл, шархи сорви байгаагүй гэх мэдээлэл байна. Шүүх эмнэлгийн дүгнэлт албан ёсоор гарсаны дараа үхлийн шалтгаан тогтоогдоно" гэлээ.

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 49.9 хувиар буурчээ
Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 49.9 хувиар буурчээ
 
Ёс зүйн хариуцлага хүлээж, барилдах эрхээ хасуулаад буй бөхчүүд: Ид барилдаж, цолоо ахиулах насан дээрээ зохисгүй үйлдэл гаргаж, цаг хугацаагаа бүү алдаарай . Гаргасан үйлдэлдээ гэмшиж байгаа