УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд ялалт байгуулсан Э.Батшугар, Ц.Идэрбат нар УИХ-ын гишүүний тангаргаа өргөлөө.
УИХ-ын гишүүн Э.Батшугар "Монгол Улсын Их хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн улсын ашиг сонирхлыг эрхэмлэн төрт ёс, түүх соёлын улалмжлалыг хүндэтгэн Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангаргалъя. Миний бие тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ" гэв.