Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Шатахууны үнийг аажмаар, үе шаттайгаар зах зээлийн зарчим руу шилжүүлнэ“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 46 секунд

Өнөөдөр /2021.10.20/ Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-БНХАУ хилээ хаасантай холбогдуулан Хятадаас татах шатахууны тээвэрт асуудал үүсэх үү?

-БНХАУ хилээ хаасан. Гэхдээ төмөр замын тээвэр саадгүй явж байгаа. Хөх хотын өртөөнөөс ойролцоогоор 2500 орчим тонн түлш өнгөрсөн шөнө Замын-Үүд рүү орж ирсэн. Замын үүдийн шингэн түлш шилжүүлэн ачуулах байгууламжид ачигдаж байгаа гэсэн үг.

-Шатахууны үнийг цаашид чөлөөлөхөөс өөр аргагүй гэх асуудлыг хувийн хэвшлийнхэн тавьж байгаа нь хэр бодитой мэдээлэл вэ?

-Шатахууны үнэ нь гадаад зах зээлийн үнээс шууд хамаардаг. Үндсэндээ хил үнэ буюу зах зээлийн үнэ нь манай үнэ бүрдэлтийн 70 гаруй хувиас бүрддэг. Тиймээс нэг талаас энэ нөхцөл байдал бүрдсэн. Импортлогчдын зүгээс ч алдагдалтай ажиллаж байгаагаа хэлж, энэ талаар ярьж ирсэн. Шатахууны үнийг аажмаар, үе шаттайгаар зах зээлийн зарчим руу шилжүүлнэ гэдэгт санал нийлсэн. Үнэд үргэлж төр оролцоод байх нь буруу. Тиймээс үе шаттайгаар зах зээлийн зарчим руу шилжүүлэх оновчтой арга хэрэгслийг сонгож, иргэдэд ачаалал, шок бага өгөхүйц, эдийн засагт инфляци өсөх нөхцөл байдлыг үүсгэхгүйгээр шилжүүлэх хувилбар дээр бид ажиллаж байгаа.

УУХҮ-ийн сайд Г.Ёндон: Хүнд үйлдвэрийн тухай хуулийг УИХ-д өргөн барина
УУХҮ-ийн сайд Г.Ёндон: Хүнд үйлдвэрийн тухай хуулийг УИХ-д өргөн барина
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.