Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нэмэлт санал хураалт маргааш 07:00-22:00 цагийн хооронд явагдана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуульд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй тул Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлд заасны дагуу нэмэлт санал хураалтыг 2021 оны 10 дугаар сарын 16-ны бямба гарагт явуулахаар болсон.

Нэмэлт санал хураалтад Хэнтий аймгийн Хэрлэн, Дадал, Дархан, Баян-Адарга, Дэлгэрхаан, Галшар, Баянмөнх, Биндэр, Мөрөн, Бор-Өндөр, Батноров, Цэнхэрмандал, Норовлин, Батширээт, Баянхутаг, Өмнөдэлгэр сум, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хорооны сонгогчид оролцож, саналаа өгнө. Нэмэлт санал хураалтад ирцийн босго байхгүй гэдгийг СЕХ-ноос мэдэгдсэн юм. Ингэснээр нэмэлт санал хураалт маргааш 07:00-22:00 цагийн хооронд явагдана.

Гамшгаас хамгаалах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг АБГББХ-нд шилжүүллээ
Гамшгаас хамгаалах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг АБГББХ-нд шилжүүллээ
 
СТАТИСТИК: Амьгүй төрөлтийн тоо 15.7 хувиар буурчээ
СТАТИСТИК: Амьгүй төрөлтийн тоо 15.7 хувиар буурчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.