Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 3 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагч, хүүхдүүдэд шагнал гардууллаа. Олон улсын олимпиадад давхардсан тоогоор 420 орны 1973 суралцагч оролцсон. Монгол улсаас 23 сурагч оролцсоны 78,2 хувь нь амжилт гаргасан. Хими, физик, биологи, математик, мэдээлэл зүйн олон улсын олимпиадад Монгол Улсаа төлөөлөн оролцсон сурагчид 18 шагналт байранд шалгарсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч монгол хүний оюун ухааны үнэлэмжийг дээшлүүлэх, олон улсын түвшинд шинжлэх ухааны мэдлэгээр өрсөлдөх чадварыг хөхиүлэн дэмжих, Олон улсын олимпиадад сурагчдыг оролцох нөхцөлийг бүрдүүлэх, урамшуулах, амжилт гаргасан сурагчдад Ерөнхийлөгчийн нэрэмжит нэг удаагийн тэтгэлэг олгох зарлиг гаргасан.

Мөн дэлхийн тэргүүлэх 100 их, дээд сургуулиас урилга хүлээн авсан тохиолдолд нэрэмжит тэтгэлгээр суралцах боломжийг бүрдүүлсэн юм.

Б.Баяраа: Ажлаа хийж яваад ялтан болж байгаа бол дахиж өмгөөлөгчөөр ажиллахгүй
Б.Баяраа: Ажлаа хийж яваад ялтан болж байгаа бол дахиж өмгөөлөгчөөр ажиллахгүй
 
“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Т.Пүрэвхатан зөвлөх инженерүүдтэй уулзаж, салбарын бодлогын талаар ярилцлаа
“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Т.Пүрэвхатан зөвлөх инженерүүдтэй уулзаж, салбарын бодлогын талаар ярилцлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.