Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Вьетнам засварын газруудаас татвар авдаг болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 46 секунд

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн ажилтан, алба хаагчид дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Вьетнам засварын газруудаар орж дараах зүйлсийг хийхийг хүсжээ. Үүнд

1. Вьетнам засварын газрууд дүүрэгт татвар төлдөггүй учир татвар төлдөг болгох

2. Үйл ажиллагаа явуулж буй газрын дотор болон гадна талын тохижилтод анхаарч шаардлагатай тохижуулалтыг хийж, иргэдэд ээлтэй орчныг бүрдүүлэх

3. Гарч буй хог хаягдлыг яаралтай шийдэж ажиллах хэрэгтэй талаар хэллээ.

Баянзүрх дүүргийн хэмжээнд бүртгэлтэй 25 гаруй Вьетнам засвар үйл ажиллагаа явуулдаг аж.

Саналын хуудсыг 100 хувь гараар тоолж, хяналтын тооллого хийнэ
Саналын хуудсыг 100 хувь гараар тоолж, хяналтын тооллого хийнэ
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.