Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гол гатлах гэж оролдсоны улмаас автомашинтайгаа живжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Төв аймгийн нутаг дэвсгэрт “Доргонт гэх газарт Туул голын усанд автомашинтай 5 хүн живсэн” гэх дуудлага мэдээлэл энэ сарын 05-ны 20:56 цагт цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тодруулбал, “Prado” маркийн тээврийн хэрэгслээр 5 иргэн гол гатлах үйлдэл хийж байгаад автомашинтайгаа усанд живж, 3 иргэн голын уснаас гарч, Б /эрэгтэй, 49 настай/, О /эрэгтэй, 53 настай/ нар голын усанд урссан гэх мэдээлэл урьдчилсан байдлаар авч, эрэн хайх ажиллагааны явцад иргэн Б-ийн цогцсыг олжээ. Цагдаагийн алба хаагчид иргэн О-г эрэн хайх ажиллагааг холбогдох байгууллагуудтай хамтран явуулж байна.

Иргэдийг өөрсдийн болон хамт яваа хүмүүсийн аюулгүй байдлыг хангаж, гол, ус гатлахдаа зориулалтын гүүр, гармыг сонгож зорчих, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.

Нийт шүүгчдийн анхдугаар чуулганаар ШЕЗ, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүдийг сонгоно
Нийт шүүгчдийн анхдугаар чуулганаар ШЕЗ, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүдийг сонгоно
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд