Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Загасчилж яваад усанд осолдсон хоёр иргэний нэгийнх нь цогцсыг олжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 5 секунд

Төв аймгийн Заамар сумын Төмөртэйн 2 дугаар багийн нутаг “Доргол” гэдэг газарт “Прадо-150” загварын автомашинтай 5 иргэн загасчилж байгаад “Туул” голыг гатлах үедээ автомашин нь усанд сууж 2 хүн голд осолдсон тухай дуудлагыг аймгийн Цагдаагийн байгууллагаас 10 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид очиж, ажиллан осолдсон газраас зүүн хойд зүгт нэг км-т “Туул” голын уснаас 10 дугаар сарын 6-ны өдрийн 05:40 цагт Улаанбаатар хотын харьяат 45 настай эрэгтэй Б-гийн цогцсыг гарган Заамар сумын Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн. Харин Орхон аймгийн харьяат 53 настай эрэгтэй О-г эрэн хайх ажиллагааг үргэлжилж байгаа талаар албаныхан мэдээллээ.

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд
 
Ц.Анандбазар хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшжээ
Ц.Анандбазар хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.