Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АТГ: 63 албан тушаалтны хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг шалгаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 9 дүгээр сарын 27-ноос 10 дугаар сарын 1-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 260 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 161 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 99 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 47 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 17 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 77 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, 14 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор 63 албан тушаалтны хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг шалгаж байна.

ЦЕГ: 2 өрөө байр түрээслэх нэрийдлээр бусдыг залилсан 23 настай иргэнийг шалгаж эхэлжээ
ЦЕГ: 2 өрөө байр түрээслэх нэрийдлээр бусдыг залилсан 23 настай иргэнийг шалгаж эхэлжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд