Нийгмийн даатгалын сангийн орлого оны эхний 8 сард 47.6 тэрбум төг, зарлага 48.6 тэрбум төг болж өмнөх оныхоос орлого 889.6 (1.8 хувь) сая төгрөгөөр буурсан бол зарлага 3223.8 (7.1 хувь) сая төгрөгөөр өссөн байна.
Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оныхоос 889.6 сая төгрөгөөр буурахад тэтгэврийн даатгалын сангийн орлого 2.2 хувиар, тэтгэмжийн даатгалын сангийн орлого 4.9 хувиар тус тус буурсан байна.
Нийгмийн даатгалын сангийн зарлага өмнөх оныхоос 7.1 хувиар өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 7.6 хувиар, эрүүл мэндийн даатгалын сангийн зарлага 4.8 хувиар, ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага 25.9 хувиар өссөн нь нөлөөлжээ.
Тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэрт 15.2 мянган хүнд 44.2 тэрбум төгрөг, тэтгэмжийн даатгалын сангаас бүх төрлийн тэтгэмжид 1576 хүнд 1660.0 сая төгрөгийг олгосон байна.