Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлхийн цуутай хөрөнгөтнүүдийн оффшор дансны мэдээлэлд Монголоос хоёр улстөрчийн мэдээлэл багтжээ

Ангилал
Улс төр Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 11 секунд

Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консерциум (ICIJ) байгууллага дэлхийн олон орны улстөрчид, төрийн тэргүүнүүдийн оффшор хөрөнгийн мэдээллийг “Pandora Papers” нэрийн дор ил болгожээ.

Тодруулбал, дэлхийн нэр нөлөө бүхий хөрөнгөтнүүд, олны танил одод, Европ, Ойрхи Дорнод, Өмнөд Америкийн голдуу удирдагч нар оффшор компаниудаа ашиглан, сая сая ам.долларын татвараас зайлсхийдэг тухай баримтууд задарчээ.

Одоогоор албан үүргээ гүйцэтгэж буй ерөнхийлөгч, ерөнхий сайд, төрийн тэргүүнүүд болон дээрх албан тушаалыг хашиж байсан дэлхийн 35 удирдагчийн оффшор дахь нууц хэргийг илчилсэн байна. Мөн 90 гаруй орны засгийн газрын сайд, шүүгч, хотын дарга, цэргийн генерал зэрэг бусад 300 гаруй төрийн албан хаагчдын нууц санхүүжилтийн талаар мэдээлжээ.

Энэхүү жагсаалтад Монголын хоёр ч улстөрчийн нэр багтжээ. Түүнийг олон улсын 600 сэтгүүлчээс бүрдсэн баг судалж, эхний ээлжийн мэдээллийг нийтэд ил болгосон байна.

Ирэх сарын 15-ны дотор зээлээ төлөөгүй төгсөгчдийг Монголбанкны муу зээлдэгч ангилалд оруулахаар болжээ
Ирэх сарын 15-ны дотор зээлээ төлөөгүй төгсөгчдийг Монголбанкны муу зээлдэгч ангилалд оруулахаар болжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.