Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сүнстэй байшингийн жүжигчин “Би айхгүй байна“ гэсэн 11 настай хүүг санаатайгаар хутгалжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 50 секунд

АНУ-ын Охайо мужийн үзэсгэлэнгийн талбайд хий үзэгдэлтэй байшингийн жүжигчин 11 настай хүүгийн хөлийг хутгалж ноцтой гэмтэл учруулжээ. Энэ талаар хүүхдийн ээж Карен Беднарски "Тэр хүү рүү минь дөхөж очоод хутга барин айлгах гэсэн боловч хүү маань түүнд "Энэ бол хуурамч зүйл, би айхгүй байна" гэсэн. Гэтэл тэр хүүг минь хутгалчихсан" гэжээ. Ажилчид тэр даруй хүүхдийг анхны тусламжийн хэсэгт аваачиж, халдваргүйжүүлсэн байна.

"Хий үзэгдэлт" байшингийн үйл ажиллагааг зохион байгуулагч Родни Гефферт хүүхдэд гэмтэл учруулсан ажилтны талаар "Тэр хийх ёсгүй зүйлээ хийсэн. Бид үүнийг нь өршөөхгүй" гэжээ.

Сэтгүүлчид хэвлэн мэдээлэх эрх чөлөөгөөр хангаж өгөхийг хүсч шаардлага хүргүүллээ
Сэтгүүлчид хэвлэн мэдээлэх эрх чөлөөгөөр хангаж өгөхийг хүсч шаардлага хүргүүллээ
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.