Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэтгүүлчид хэвлэн мэдээлэх эрх чөлөөгөөр хангаж өгөхийг хүсч шаардлага хүргүүллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Парламентын сэтгүүлчид ЕТГ, ЗГХЭГ, УИХ-д хэвлэн мэдээлэх эрх чөлөөгөөр хангаж өгөхийг хүсч шаардлага хүргүүлж байна. Улмаар төв талбайд ажлын үнэмлэхээ өлгөж эсэргүүцлээ илэрхийлээд байна. Тодруулбал, Төрийн ордонд хөл хориогүй нэвтэрч мэдээллийг түргэн шуурхай үнэн бодитой иргэдэд дамжуулах шаардлагыг хүргүүлж байгаа юм.

Энэ үеэр сэтгүүлчид Д.Сүхбаатарын хөшөөг тойрсон гинжнээс үнэмлэхүүдээ зүүж, хэвлэн нийтлэх, мэдээлэх эрх чөлөө олгохыг шаардлаа.

Харин тэдний шаардлагыг УИХ, ЕТГ, ЗГХЭГ-ын хэвлэлийн албадын дарга нар гарч ирэн шаардлагыг хүлээн авсан юм. Улмаар асуудлыг сэтгүүлчдийн хүсч байгаачлан биелүүлэхийг хичээх болно. Ковидын үед гаргасан түр журмыг шинэчилж, дараагийн журмыг боловсруулах болно гэдгээ илэрхийллээ.

Европын холбоо: Бүх утсыг USB-C цэнэглэгчээр цэнэглэдэг болно
Европын холбоо: Бүх утсыг USB-C цэнэглэгчээр цэнэглэдэг болно
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.