Дорноговь аймгийн Сайншанд сумын 8 дугаар багт нүхэн жорлонд хүүхэд унасан тухай дуудлага есдүгээр сарын 21-ний өдрийн 16:30 цагт хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид очиход Б ой 3 сартай, эрэгтэй хүүхдийг нэг метрийн гүнтэй нүхэн жорлонд унасан байсныг иргэд гаргасан. Хүүхдийн зүрхний хэм зогссон, амьсгалгүй байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, аймгийн нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн тасагт хүлээлгэн өгсөн байна.
Нүхэн жорлонд унасан ой, 3 сартай хүүхдийг иргэд гаргажээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.