Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: 2777 тохиолдол батлагдаж, 12 хүн нас барлаа

Ангилал
COVID-19
Огноо
Унших
0 минут 48 секунд

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 2777 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 1357 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 1417 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас 12 хүн нас барж, нийт нас баралтын тоо 1035 боллоо.

Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:

-Хөнгөн 12764

-Хүндэвтэр 6352

-Хүнд 1904

-Нэн хүнд 371 байна.

Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 52205 хүн эмчлүүлж байгаа аж. Энэ хугацаанд 6566 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Хэвтэн эмчлүүлж буй 21391 иргэн байна. Үүний 1257 нь жирэмсэн, 3306 хүүхэд байна.

Гадаадад зорчих иргэд ХӨСҮТ, Интермед эмнэлгийн лабораториудад шинжилгээ өгнө
Гадаадад зорчих иргэд ХӨСҮТ, Интермед эмнэлгийн лабораториудад шинжилгээ өгнө
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.